Нийслэлийн ирэх жилийн төсвийг баталсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг мэдээлэл өглөө.
– Нийслэлийн төсвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.
– Нийслэлийн төсвийг 2,6 их наяд төгрөгийн орлого, үүнээс урсгал зардалд 1,1 их наяд, хөрөнгө оруулалтад 850 гаруй тэрбум төгрөгийн зардалтай байхаар баталсан. Мөн хотын гол асуудалд шийдэл болсон дэд бүтэц байгуулах ажилд хөрөнгө оруулалт зарцуулагдана. Үүнд нийтийн тээврийн чанар, цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон сууцжуулах зэрэг хөрөнгө оруулалт орох юм.
Бид байгаа төсөвтөө тааруулаад 600 гаруй автобусыг авахаар тендерийн ажил үргэлжилж байна
Метроны зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг хийсний дараа хэчнээн шугамтай байх, шаардлагатай төсөв тодорхой болно. Мөн гэр хорооллын холбоос зам тавихад 77,4 тэрбум төгрөгийг тусгаж байна. Ирэх жил дэд бүтцийн бүтээн байгуулалтад анхаарч ажиллана.
Өмнөх онуудад хэрэгжүүлсэн ажлуудыг гүйцээх, нийслэлчүүдийн тэр дундаа хүүхдийн аюулгүй байдлыг хангасан Ухаалаг Улаанбаатарыг бий болгохоор бүрэн камержуулалт хийхэд 80 тэрбум төгрөг төсөвлөлөө.
Сэлбэ, Баянхошуу болон холбогдох төслүүдийг хийж чадвал агаарын бохирдол болон түгжрэлийг 30 хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Замын хөдөлгөөний түгжрэл, орон сууцжуулах тухай хууль 12 дугаар сарын 15-аас мөрдөгдөж, төсвийн тухай хууль он гараад мөрдөгдөх тул хоорондын зөрчил гарахгүй.
Зуухаа сольж чадахгүй, хуучирсан зуух ашигладаг айл олон байна. Тиймээс үүний цаана хүний амь насны асуудал бий. Урт хугацаандаа орон сууцжуулах шийдэл байгаа ч богино хугацаанд энэхүү арга хэмжээг авахаар төлөвлөж байна.
– Ногоон автобусыг буцаах боломжгүй талаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Г.Дэлгэрсайхан өчигдөр ярьсан.
– Ногоон автобусыг НЗДТГ-аас нэгийг ч авахгүй. Харин Тэнүүн-Огоо компани түүнийгээ хэрхэх нь тэдний дур юм. Бид байгаа төсөвтөө тааруулаад 600 гаруй автобусыг авахаар тендерийн ажил үргэлжилж байна. Тэнүүн-Огоод урьдчилан өгсөн 130 тэрбум төгрөгийн өр авлагыг нэхэмжилж хуулийн байгууллагад хандсан. Тухайн компанийн дансны үлдэгдэл, үл хөдлөх хөрөнгөөр хохирлоо барагдуулж шийдвэрлэхээр хуулийн дагуу ажиллаж байна.
– Зуух тараахад мөнгө төсөвлөсөн байсан. Тэр талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?
– Нийт 20 мянган янданг бууруулахын тулд мөн тооны цахилгаан халаагуур, утаа мэдрэгч тараах асуудал яригдаж байна. Байршлуудыг судалж байна. 5000 байшинд 15 мянган гэрт цахилгаан халаагуур тараахаас өмнө эрчим хүчний хүчдэл унахгүй байршлуудад тараана. Он гарсаар 59 хүн угаартаж амиа алдсан. Зуухаа сольж чадахгүй, хуучирсан зуух ашигладаг айл олон байна. Тиймээс үүний цаана хүний амь насны асуудал бий. Урт хугацаандаа орон сууцжуулах шийдэл байгаа ч богино хугацаанд энэхүү арга хэмжээг авахаар төлөвлөж байна.