Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн өмнөд, маргааш говь болон төвийн аймгуудын зааг нутгаар цасан шуурга шуурахыг анхаарууллаа.
Мөн энэ сарын 11-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахаар байгаа тул иргэд та бүрэн аюулгүй байдлаа хангана уу.
Улаанбаатар хот орчмоор шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, оройдоо ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр байна.
Арванхоёрдугаар сарын 12-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
- 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 14-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ны хувьд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.