Татварын Ерөнхий газраас 483 мянган харилцагчийн 34.5 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтын мэдээлэл ирүүлснээс Монголбанк 462 мянган харилцагчид 32.9 тэрбум төгрөгийн гүйлгээг амжилттай гүйцэтгэв. Харилцагчийн нэр данс зөрүүтэй, дансны мэдээллээ буруу оруулсан зэрэг асуудлаас шалтгаалан 21 мянган татвар төлөгчийн гүйлгээ буцаагдсан байна.
Монголбанк уг гүйлгээг 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 08.50 цагт дуусгав.