Жил бүрийн арванхоёрдугаар сарын шинэ жилийн баярын өдрүүдэд нийслэлчүүд болон гадаадын жуулчид төв талбайд цуглаж, дурсамжаа мөнхлөн үлдээдэг билээ.
Д.Сүхбаатарын талбайд цуглаж буй нийслэлчүүддээ, жуулчдад зориулж шинэ жилийн баярын худалдаа, үйлчилгээг асар майхан болон явуулын цэгүүдээр хүргэж эхэллээ.
Түүнчлэн талбайн асарт арванхоёрдугаар сарын 24-30-ны хооронд өдөр бүр 18:00 цагаас урлагийн тоглолтууд зохион байгуулагдаж байна. Арванхоёрдугаар сарын 31-нд Улаанбаатарын мөнгөн үдэш цэнгүүн болох юм.Нийслэлийн Соёл Урлагийн Газраас мэдээлэв.
Шинэ жилийн баярыг угтан Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, 32-ын тойрогт хийж байгаа мөсөн хотхонуудын ажил дуусжээ. Өнөөдрөөс үйл ажиллагаа нь жигдрэх аж.