Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 6. Даваа гараг Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 10. Сумъяа гараг. Нэг цагаан мэнгэтэй, гөрөөсөн толгой одтой, хөх хулгана өдөр.
Өдрийн наран 8 цаг 01 минутад мандан, 18 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.
Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэснэ