Өнөөдөр (ердөө цаг орчмын өмнө) Токио хотын Ханеда буудалд газардах үедээ Japan Airlines компанийн зорчигч тээврийн нисэх онгоц галд автжээ.
Зорчигчдыг хийлдэг гулсуур ашиглан онгоцноос буулгаж буй дүрсийг NHK суваг харуулсан байна.
Нийт 367 зорчигчийг эсэн мэнд онгоцноос буулгажээ.
Хэдийгээр гал сөнөөгчид ослын газарт ажиллаж байгаа ч онгоц бүхэлдээ шатаж дууссан байна.
Хоккайдо арлаас хөөрсөн онгоц орон нутгийн цагаар 17:47 цагт Ханеда буудалд газардахынхаа өмнө Японы эргийн хамгаалалтын нисэх онгоцтой шүргэлцсэнээс гал гарсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Онгоцонд 367 зорчигчоос гадна нислэгийн багийн 12 гишүүн явсныг Japan Airlines компанийн төлөөлөгч мэдээлсэн байна.
Эргийн хамгаалалтын онгоцны багийн таван гишүүн яасан талаар мэдээлэл ирээгүй байна.
Эх сурвалж: BBC