Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өглөө.
Тэд Монгол Улсын Шүүх хуулиа зөрчиж Н.Өнөрцэцэгийг гадуур шалгах боломжтой байтал хорьж байгаад гомдолтой байна хэмээн хэлэв.
Н.Өнөрцэцэгийн ээж “Бидний хар бараан өдрүүд үргэлжилж байна. Охины минь хоёр хүүхдэд маш хэцүү байна. Бага хүү нь юу ч идэж уухгүй байгаа. Ард түмнээсээ тусламж хүсэж байна”гэв.
Н.Өнөрцэцэгийн эгч “Дүүтэйгээ уулзах гэхээр зөвшөөрлийн бичгийг нь өгдөггүй. Үнэхээр хэцүү байна. Уг нь долоо хоногт 2 удаа зөвшөөрлийн бичгийг өгөх ёстой. Очихоор дарга хуралтай, ийм тийм гэж шалтаг тоочоод уулзах зөвшөөрлийг өгөхгүй байна. Холбогдох байгууллагууд энэ асуудлыг шийдэж өгөөч. Миний дүү хоригдох хэмжээний хэрэг хийгээгүй. Биднийг орон сууцтай л гэнэ. Малчин хүн орон сууцтай байж болохгүй юм уу. Манай гэр бүлийг маш сайн шалга, банкны зээлийн гэрээ л гарч ирнэ” гэлээ.