Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод явагдсан тус тэмцээнд олон улсын боловсролын магадлан итгэмжлэлийн наймдугаар бүсэд харьяалагддаг нийт 10 сургууль өрсөлджээ. Улмаар Монгол Улсаас МУИС,\”Отгонтэнгэр”их сургууль,\”Мандах бүртгэл”дээд сургуулийн гурван баг өрсөлдсөн юм.Адил гараанаас эхэлж сонирхолтой, өгөөжтэй, мэдлэг сорьсон, бодит нөхцөлтэй уялдсан энэ удаагийн тэмцээнд\”Отгонтэнгэр”их сургуулийн баг дэд байр, МУИС-ийн баг гуравдугаар байр,\”Мандах бүртгэл”дээд сургуулийн баг тусгай байр эзэлжээ.Арабын нэгдсэн Эмират, Катар, Монгол, ОХУ, Чех, Франц зэрэг улсуудын их сургуулиудын 10 баг тэмцээний найман үеийн турш гар утасны глобал зах зээлийн төлөв байдлын өөрчлөлтөд нийцүүлсэн шийдлүүдээр шийдвэр гарган өрсөлдсөн юм.Олон улсын бизнес загварчлалын тэмцээнд дэлхийн нэр хүндтэй их сургуулиудтай өрсөлдсөн манай оюутнууд ийнхүү амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дуурсгалаа.