АНУ-д нэмэгдэж буй ковид, улирлын чанартай томууны дэгдэлттэй холбоотойгоор дөрвөн мужийн эмнэлгүүд заавал амны хаалт зүүхийг шаардаж эхэлжээ.
Тодруулбал Нью-Йорк, Калифорни, Иллиной, Массачуссетс мужийн эмнэлгүүдээр үйлчлүүлж буй өвчтөн болон эмнэлгийн ажилтнуудыг амны хаалт заавал зүүхийг шаардаж байгаа гэнэ.
Өнгөрсөн сарын 17-23-ны өдрүүдэд АНУ даяар ковидын улмаас 29 мянга гаруй хүн эмнэлэгт хэвтсэн нь өмнөх долоо хоногоос 16 хувиар өссөн байна.
Ковидын улмаас АНУ-ын 1.1 сая хүн амиа алдсан юм.
Эх сурвалж: Reuters