Чингэлтэй дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 2017 оныг \”Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай уялдуулан Хүүхдийн номын өргөөнөөс бага ангийн сурагчдад зориулсан \”Сайн жаал” сургалт, зөвлөгөөг 2017 оны 02 дугаар сараас зохион байгуулж эхэллээ.
Хүүхэд багачуудыг сурч амьдрах явцад нь эрүүл ахуйн энгийн зөв дадал хэвшилтэй болгох, ахуй соёл, зан заншил хүндлэх, мэндлэх ёсны талаар анхны ойлголт өгөх зорилготой уг сургалт 2017 оны 02 дугаар сарын 06-нд амжилттай зохион байгуулагдлаа. Бид анхны сургалтаараа нийслэлийн Ерөнхий боловсролын 24-р сургуулийн 3-А ангийн 32 сурагчид монголчуудын ахмад настныхаа амар мэндийг мэдэх, хүндлэх мэндлэх ёсны талаар ярьж танилцууллаа. \”Сайн жаал” сургалт 14 хоногт нэг удаа Хүүхдийн номын өргөөнөө уламжлал болон зохион байгуулагдах юм.
Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө