БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2017 онд Монгол улсаас магистр, докторын зэрэгт суралцах оюутан сонгон шалгаруулах тухай:
БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр 2017 онд Монгол улсаас магистр, докторын зэрэгт суралцах оюутны сонгон шалгаруулалтыг дараах байдлаар зарлажээ.
1. Өргөдөл хүлээн авах хугацаа: 2017. 03.02- 2017. 03.09
2. Өргөдөл хүлээн авах газар: БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ
3. Шалгаруулах хүний тоо : Зургаан хүн
- Монгол улсын иргэн байх (Өөрөө болон эцэг эх бүгд Монгол улсын харьяат иргэн байна)
- 2017 оны 8 сарын 31-ний байдлаар баклавр, магистр, докторын боловсрол эзэмшсэн буюу төгсгөх ангийн оюутан байх(Солонгост суралцаж төгссөн хүн материал өгөх боломжгүй)
- 40 нас хүрээгүй байх (1977.9.1-нээс хойш төрсөн иргэн)
4. Бүрдүүлэх материал болон тавигдах шаардлага: Хавсаргасан журмыг үзэж танилцана уу
5. Лавлах: БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ цахим шуудангаар зөвлөгөө авах: kormg@mofa.go.krØ
БНСУ-ын олон улсын боловсролыг дэмжих хүрээлэн (Øhttp://www.niied.go.kr/ www.studyinkorea.go.kr), цахим шуудангаар зөвлөгөө авах: kgspniied@korea.kr
Хавсралт:
1. 2017 оны БНСУ-ын ЗГ-ын тэтгэлэгээр магистр, докторт суралцах оюутанд тавигдах болзол
2. Тэтгэлэгийн журам: 2017 KGSP-G Application Guidenlines (солонгос, англи хэлээр)
3. Өргөдөлийн маягт: KGSP-G Application Form
4. ЗГ-ын тэтгэлэгт суралцуулах их дээд сургуулийн мэдээлэл
5. 2017 оны тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын талаарх нийтлэг асуулт хариулт(FAQ)
* Хавсралтыг БНСУ-ын олон улсын боловсролыг дэмжих хүрээлэн болон БНСУ-ын ЭСЯ-ны вэб хуудаснаас авна уу.
www.niied.go.kr
mng.mofa.go.kr
Эх сурвалж: БНСУ-ын ЭСЯ