Энэ өдөр Мөрөн сумын нийт өрхийн ЭМТ-өөс 6 хүнийг сонгон авч аймгийн нэгдсэн эмнэлгийн арьс хавдрын тасгийн эрхлэгч Т.Должин нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношлогоог хийж ЭМГ-ын сувилахуйн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн О.Дагиймаа \”Хүнд өвчтний гэрийн асаргаа сувилгааны чиглэлээр асран хамгаалагч нарт зөвлөгөө өгч гарын авлагаар хангалаа.
Мөн энэ үеэр эдгээр хүмүүст Оюунсүрэн захиралтай \” Евро Фарм” эм ханган нийлүүлэх байгууллагын хамт олноос Дархлаа сайжруулах витаминаар ханган хамтран ажиллалаа.
Явуулын үзлэг үйлчилгээг хийсний үр дүнд 1 хүнийг хавдрын тасагт хэвтүүлэхээр болж, 1 эмчлүүлэгчдэд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлж, 4 эмчлүүлэгчдийг эмчийнхээ хяналтанд байж эмчилгээ зөвлөгөө авч байх талаар мэргэжлийн эмч зөвлөлөө.
Ар гэр асран хамгаалагч нар гарын авлагаар хангагдаж хүнээ хэрхэн асран сувилах талаар мэдлэгтэй боллоо.
Үйлчилгээ үзүүлсэн хүн бүр тэдний ар гэрийнхэн болон асран хамгаалагч энэхүү үйл ажиллагаа нь нүдээ олсон үр дүнтэй арга хэмжээ боллоо гэж дүгнэн талархал дүүрэн хүлээж авч аймгийн ЭМГ-ын хамт олон болон аймгийн нэгдсэн эмнэлэг , арьс хавдрын тасгийн хамт олон, нийт өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олонд тус тус ажлын амжилт хүслээ.