• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 4 сарын 24
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Нэг компьютерыг зургаан хүн ашигладаг зэрэг хүнд нөхцөлд нийслэлийн ШШГГ-ын алба хаагчид ажиллаж байна

    Цэргийн зарлан дуудах авсан, орон нутагтаа очих боломжгүй оюутнуудын АНХААРАЛД

    Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг прокуророос дараах зүйл ангиудаар шалгаж байна

    Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын дарга болох хүн нам бус, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй хүн байг

    Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд нь өөрөө төсөл гацааж эхэлбэл Монголд юу ч урагшлахгүй

    БНСУ-д визийн хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй 14 мянга гаруй монгол иргэн байна

    Их хэмжээний хахууль авсан үндэслэлээр АТГ-аас 3 иргэнийг баривчилжээ

    Ховор амьтны жагсаалтад багтсан халиун бугыг хууль бусаар агнажээ

    ГЕГ: Цахилгаан автомашины импортын 76.3 хувийг БНХАУ-аас нийлүүлсэн

    Монгол Улсаас хууль бусаар гарсан үлэг гүрвэлийн олдворуудыг Францаас авчрах төлөвлөгөөг боловсруулжээ

  • Улс төр
    С.Цэнгүүн: МАН Харбины гэрээг ил болгохыг дэмжсэнгүй. Тэд хулгай хийснээ хүлээн зөвшөөрлөө

    Нийслэлийн МАН-ын хорооны хурал эхэллээ

    Нийслэлийн МАН-ын хорооны хурал эхэллээ

    С.Амарсайхан: Улсын бүртгэлийн газраас авдаг үйлчилгээний зургаан шат дамжлагыг нэг болгосноор авлига, хүнд суртал буурна

    Тавдугаар сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна

    Н.Учрал: Э.Батшугар сайд аа! Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг хэнтэй ч уулзахгүйгээр шийд

    Н.Учрал: Туулын хурдны замын төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зогсоолоо

    Казахстан улстай газрын тос, цөмийн энергийн салбарт хамтрах санамж бичгүүд байгууллаа

    Казахстаны консулын газрыг Монголд байгуулна

    С.Амарсайхан: Хууль, шүүхийн байгууллага хооронд цаасан хэлбэрээр солилцдог мэдээллийг цахимжуулна

    Олон Улсын Парламентын Холбоо “Х.Булгантуяаг гэмт хэрэгт буруутгасанд харамсаж байна” гэжээ

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    “Манжууд биднийг 200 жил боолчлоогүй”- Монголын түүхийг шинэ үзэл бодлоор

    Битүүний өдөр юу хийж, юуг цээрлэдэг вэ?

    Хүүхдийн даахийг бүрэн хэлд орсон үед хүйс гэж ялгалгүй сондгой настай үргээдэг

  • Дэлхий дахинд
    Путин интернет сүлжээ тасалж буй шалтгаанаа террорист халдлагаас сэргийлэх гэж тайлбарлажээ

    АНУ Ормузын хоолойг бүсэлж, мина цэвэрлэх ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулж байна

    АНУ гал зогсоох тохиролцоог зөрчсөн тул Иран Ормузын хоолойг нээх боломжгүй гэжээ

    Трампын “гал зогсоох хугацааг сунгах” мэдэгдлийн дараа газрын тосны үнэ 98 ам.доллар болж буурчээ

    ОХУ-д ДОХ-ын халдвар тархалт эрс нэмэгдсэн тул хүн амын гуравны нэгийг жил бүр шинжилгээнд хамруулна

    Казахстан улс парламентаа “Хуралдай” гэж нэрлэхээр болжээ

    Виктор Орбан ялагдлаа хүлээн зөвшөөрлөө

    Виктор Орбан ялагдлаа хүлээн зөвшөөрлөө

    АНУ, Ираны хэлэлцээр амжилтгүй боллоо

    АНУ, Ираны хэлэлцээр амжилтгүй боллоо

    Унгарт 16 жил засагласан ерөнхий сайд Виктор Орбаны эрх баригч Фидес нам ялагдлаа

  • Эрүүл мэнд
    Доктор Ж.Ганбаатар: Гадныхан биднийг хоёр хөлтэй жорлон гэж дооглож байна

    Люксембургийн эмч нартай хамтран хүүхдэд зүрхний мэс засал хийнэ

    Орон нутагт өсвөр насны охидын төрөлт их байна

    Архангай аймгийн эрүүл мэндийн төв ходоодны хорт хавдрыг эмчилдэг болно

    “Улсын нэгдүгээр төв эмнэлэг сонсгол бууралтыг эрт илрүүлэх шинжилгээг өнөөдөр бүх насны иргэдэд үнэ төлбөргүй хийж байна”

    Интермед эмнэлэг Японы IUHW групптэй стратегийн түншлэлийг эхлүүллээ

    14-18 насны 3000 сурагчид чих, хамар хоолойн эрүүл мэндийн суурь мэдлэг олгоно

    Судалгаагаар зэрлэг нэрс жимс нь зүрх, бодисын солилцоонд эерэг нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдлоо

    Нипах вирус яаж үүсдэг вэ?

    Нипах вирус яаж үүсдэг вэ?

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээний сонсгол хийвэл БНХАУ хилээ хааж, Монголоос нүүрс авахаа болих эрсдэл үүснэ

    Казахстаны тэргүүн тэрбумтан Тимур Турлов Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатартай халз нүүв

    М.Нарантуяа-Нара: Төрийн ордонд хүн зодсон гишүүдийнхээ ёс зүйг ярихгүй хэр нь бүх зүйл нь ил миний ёс зүйг ярьж байна

    Д.Баярхүү: Ярдаг нохойгоор айлгасан үйлчилгээ

    Дэд сайдууд зэс нь цухуйж, огцрох болзлоо хангалаа

    Д.Сумъяабазар: Би Д.Баясгалантай Б.Энхбаярыг би танилцуулж байсан. Гэтэл нэгнийгээ танихгүй, мэдэхгүй, огт уулзаж байгаагүй гэх зэргээр ярьж эхэллээ

    А.Амундра: Би зугтаагүй, ярих боломжоо ашиглах гэж л хүлээж байна

    Д.Сумьяабазараас Хууль зүйн сайд Б.Энхбаярт хаягласан “мэндчилгээ”

No Result
View All Result

З.Бат-Отгон: Эх нутгаасаа гараад ер, зуун жил ууланд бүгсэн 400 гаруй цэвэр халх монголчууд маань одоо Хятадын Ганьсу мужид амьдарч байна

by undesten
2024-01-22 12:34
in Ярилцлага
6
З.Бат-Отгон: Эх нутгаасаа гараад ер, зуун жил ууланд бүгсэн 400 гаруй цэвэр халх монголчууд маань одоо Хятадын Ганьсу мужид амьдарч байна
SHARETWEET

Монгол суу ухааны академийн ерөнхийлөгч З.Бат-Отгонтой ярилцлаа.

– БНХАУ-ын Ганьсу мужийн Жаняа хотод суурьшсан халх монголчуудтайгаа та очиж уулзаад сайхан нэвтрүүлэг бэлтгэжээ. Та тийшээ хэзээ зорьж очсон бэ?

– Би Хятад улсын Ганьсу мужийн Жаняа хот руу 2023 оны долдугаар сард зорьж хүрсэн. Тэнд манай Монголоос дүрвэж очсон 420 гаруй халх монгол амьдарч байна.

– Эдгээр халх монголчуудын хамгийн ахмад нь хэд орчим насны улс байна. Тэд хэзээ, ямар шалтгаанаар нутгаасаа гарсан тухайгаа танд ярьж хуучлав уу?

– Миний уулзсан хүмүүсийн хамгийн ахмад нь 80 орчим насны буурлууд байлаа. Хууччуулын ярьж байгаагаар Жаняад гурван хэсэг халх монголчууд дүрвэж очсон юм билээ. Эхлээд 1910-аад оны эхээр нэг хэсэг хүн Монголоос дүрвэж гарсан байна. Дараа нь 1920-оод оны эхээр бас хэсэг халх дүрвэж очжээ. Сүүлийнх нь 1932 оны эсэргүү бослого, 1937 оны хэлмэгдүүлэлтийн үеэр нутгаа орхин цагаачилж очсон юм билээ.

Одоо тэнд амьдарч байгаа халх монголчууд 5-6 үе болж байгаа гэсэн. Анх нутгаасаа гарч очсон улсууд нь мэдээж одоо амьд сэрүүн байхгүй. Бүгдээрээ хорвоогийн жамыг үзүүлсэн. Тэдний үр хойч нь ийнхүү энх тунх аж төрж байна. Монголоос 1910-аад оны эхээр гарсан хүмүүс нь Даашинхүүгийн пүүсийн дарамт шахалтаас зугтаасан гэж үр хүүхдүүд нь ярьж байна лээ. Би түүхч хүн биш ч Даашинхүү гэдэг бол тухайн цагтаа Монголын ард түмнийг өрийн дарамтад оруулж байсан хятад пүүс гэж уншиж, сонсож байсан. Манжийн үед овоорсон тэр их өрийн бичгийг монголчууд шатааж байсан тухай түүхэнд тэмдэглэсэн байдаг даа.

Манжийн төр оршин тогтнож байхдаа Монголын ард түмнийг алба гувчуураар дарамталж, шулж байсан үе шүү дээ. Тэр цаг хугацаанд Жаняад байгаа халх монголчууд нутгаа орхин гарсан гэхээр өрийн дарамтаас болсон байх магадлалтай.

Үүний дараа 1920-иод онд Монголоос дүрвэсэн шалтгаан нь юу юм бол гэж асуухад настнууд нарийн зүйл хэлээгүй. Ер нь үймээн дүрвээнээс болж эх орноосоо гарсан гэж эцэг эх нь ярьсан тухай цухуйлгасан. Жаняад уулзсан халх монголчуудын маань эцэг дээдэс 1923 оны хавьцаа Монголоос гарсан гэхээр 1921 онд Ардын хувьсгал ялаад цагаан, улаан оросууд ороод ирсэн үе таарч байгаа юм. Бас Хятадын гоминдан ч ороод ирсэн байсан үе.

Түүхийн хуудас эргүүлээд харахаар энэ үед манж, хятад, цагаан, улаан орос гээд нэлээд ороо бусгаа нийгмийн амьдрал ажиглагддаг. Яг тэр үеийн эмх замбараагүй байдлаас болж дүрвэсэн бололтой. Харин 1930-аад онд нутгаасаа зугтсан хүмүүс бол ойлгомжтой. Эсэргүү хувьсгал, бас хар, шар феодалуудыг устгах гээд жинхэнэ коммунист дарангуйллын үзэл суртал хүчтэй дэлгэрч байсан үе. Хар. шар феодалууд бол ихэвчлэн алтан ургийн гаралтай байснаас гадна бас тухайн цагтаа жаахан хөрөнгө чинээтэй хүмүүс байсан байдаг. Тэгэхээр хөрөнгө бэлтэй эсвэл эрдэм номтой, удам судартай, чадвар чадалтай хүмүүсийг бөөнөөр нь хоморголон устгаж байсан харгис цаг үед Жаняад байгаа халх монголчуудын өвөг дээдэс амьдарч байжээ.

Тэгэхээр тэнд голдуу тайж гаралтай эсхүл лам гэгээнтэн хүмүүс дүрвэж очсон юм билээ. Аргагүй л хөрөнгөтэй мөнгөтэй, удам судартай, мэдлэгтэй, оюунтай, ухаантайг нь хавчиж байсан хуучин цагийн толь тэнд харагдаж байгаа юм. Жаняад суурьшсан монголчууд ийм гурван маягаар Монголоос гарч очжээ. 1900-гаад оны эхэн үе бол Монголын түүхэн эгзэгтэй үе. Олон зуун жил дарлагдсан Манжийн эрхшээлээс мултарч, тусгаар тогтнолоо олж авах гэж хичээх явцад цагаан, улаан Орос, бас Хятадын гамин гээд гаднынхан ороод ирчихсэн нэлээн ороо бусгаа байсан үе. Тэр үед аюулгүй байдлыг хайж гарцгаасан улсууд юм болов уу гэж бодсон.

– Тухайн цаг үед ямар замыг туулж тэнд очиж суурьшсан талаарх тэдний эцэг өвгөдөөсөө сонссон үүх түүх их сонин байгаа даа?

– Тэгэлгүй яах вэ. Зугтахдаа гэр нь бариатайгаа, мал нь тэр чигтээ үлдэж байсан гэсэн. Гэр орноо, мал сүргээ, хамаг босгосон амьдралаа, нутаг усаа орхиод эргэж харан харан, уйлан гашуудан, салж ядан явж байсан гэдэг.

Нэгэн настны ярьсан түүх санаанд бууж байна. Айлын хоёр охин байж. Эгч нь 18 настай. Дүү нь 16 орчим насных. Эгч нь дүрвэж, дүү нь нутагтаа үлдэх болж. Эгч нь хүмүүс дагаад дүрвэхээр дүү нь хормойноос нь зууралдаад явуулахгүй байсан гэнэ. Тэгэхэд хуруундаа байсан ганц бөгжөө тайлаад дүүдээ өгчээ. Тэр нь алт мөнгөөр хийсэн үнэ цэнтэй ч эд биш. Хүүхэд юм болохоор хуруунд нь бэлзэг зүүнгүүт хууртсан юм уу, яасан юм үлдэж байсан тухай ярьж байлаа.

Тэр үед төрсөн ах дүүс, эгч дүүс, аав ээж, үр хүүхэд гээд хайртай бүхнээсээ салж хагацаж байжээ. Бүр гэр орон, мал хуй, хэрэгтэй зүйлсээ ачаалж ч амжилгүй хөдөлсөн хүмүүс байдаг юм билээ. Учир нь До яамныхан хажуугийн сум, багт нь ирчихсэн түйвээж байгаа сураг дуулаад л амьд гарахын тулд өмссөн хувцастайгаа зам зуурт идэх жаахан юм аваад шууд хөдөлж байсан гэдэг. Ачиж бэлтгэж байх цаг байгаагүй гэсэн үг. Тэгээд л гэрээ, нутгаа, мал сүргээ нулимстай нүдээр эргэн харан харан, хоргодон хоргодон, салж ядан явсан гэсэн.

Зарим нь шөнө дөлөөр унтаж байхад нь л орж ирээд бариад явдагт эсвэл буудаж хөнөөдөг байж. Ийм цөвүүн цагт амьд гарахын тулд л зугтсан байж таарна. Ингэж ярихдаа хөөрхий минь хүн л юм чинь сэтгэл зүрх нь өвдөлгүй яах вэ. Нүд дүүрэн нулимстай, хоолой нь зангиран ярих тэдний туулсан зовлон гуниг харууслыг сонсоход үнэхээр хүнд байсан.

Шөнө дөлөөр нутаг орноо орхин амь гарахын тулд хүний нутагт өмссөн хувцаснаасаа өөр зүйлгүй ирсэн хүмүүс байхад арай яаруу сандруугүй хөдөлсөн нь гэр бүлээрээ малаа туугаад очиж байж. Энэ мэтчилэн айл хотлоороо, ганц нэгээрээ гэр бүлээсээ хагацсан гээд хүн болгон янз бүрийн учир шалтгаантай дүрвэсэн байгаа юм.

Тухайлбал нэгэн өрхийн тэргүүн том гэгээнтэн байлаа гэхэд эхнэр нь хүүхдүүдтэйгээ нутагтаа үлдчихэж. Яагаад гэвэл аавыг нь барьж аваад буудчих учраас бушуухан хил давуулж зугтаалгасан байх жишээтэй. Хэн л амьд гарах шаардлагатай байна, тэр бүхэн нутгаа орхиод гараад явчихжээ. Харин намайг ч арай бариад явчихгүй байх гэсэн нь үлдсэн байна. Айл гэр, сум орон, хошуу захиргаа ч хуваагдсан байгаа юм.

– Монголдоо аль аймгаар нутаглаж байсан гэж ярьж байна вэ?

– Говь-Алтай, Баянхонгор аймгаас гаралтай халх монголчууд юм билээ. Өндөр настан П.Янжмаа гуай ярихдаа “Миний аав Дайчин вангийн хошууны тайж хүн байсан. Ээж минь Жамбий хошуунаас гаралтай” гэв. Мөн одоогийн Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянцагаан сумын нутаг болох Жонон вангийн хошуунаас зугтаж очсон улс ч байна.

Д.Бодьцэцэг гэдэг эмэгтэйн өвөг эцэг нь Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумаар нутаглаж байж. Аавынх нь хамгийн том ах Жонон вангийн хошууны Ламын гэгээн гэсэн. Ээж нь энэ хошууны Галсан ноёны хойчис гэж ярьсан. Түүний эмээ нь Галсан ноёны хүүхэд юм билээ. Тэрбээр “Миний аав 1932 юм уу, 1933 онд нутгаасаа гарч ирсэн юм билээ. Тэр үед аав маань ах, дүү наймуулаа байж. Мөн тэр үед миний эмээ ээжтэйгээ, эгч дүүтэйгээ гараад ирсэн байна. Ээж маань энэ нутагт ирээд мэндэлсэн” гэж хуучилсан.

– Нутгаасаа дүрвэсэн монголчууд маань шууд Жаняад ирээд суурьшчихсан хэрэг үү?

– Дээр дурдсан өндөр настан П.Янжмаа гуайн яриагаар бол 1930-аад онд тэдний ээж долоон настай байсан бөгөөд тэр үед тэдний хошууныхан ламтайгаа. ноёнтойгоо, ардтайгаа цугаараа дүрвээд Маазан гэдэг газар очиж. Тэнд хэсэг байж байтал 20-иод жилийн өмнө Өвөрмонголын Альшаа аймгаар дүрвэж гарсан түүний авга ах Цог гэдэг хүн ирээд “Алаг уул, Алтан тэвш гээд хүн амьтангүй, аюулгүй газар байна. Тэнд очиж амьдар. Энд удаан байвал тун тусгүй” гэж хэлж. Тэгээд тэнд шинээр дүрвэж очсон хүмүүс бүгдээрээ цааш нүүж одоо амьдарч байгаа нутагтаа очиж суусан юм билээ.

Тэгэхээр 1910-аад онд Монголоос түрүүлж дүрвэсэн хүмүүс Жаняа хотын дэргэдэх Алаг уул, Алтан тэвш гэдэг газрыг мал маллахад тохиромжтой, бас аюулгүй болохыг нь мэдсэн байж. Тэгээд сүүлд дүрвэж очсон хүмүүстээ хэлээд тэднийг тэнд суурьшуулсан болж таараад байгаа юм.

– Тэднийг нутгаасаа зугтсаны дараа араас нь нэхэж ирж, авч явах гэж оролддог байсан гэнэ үү?

-Улаан хувьсгал их ширүүн явсан. Биднийг маазанд ирсний дараа араас ирж буцаж оч гэж ухуулдаг байсан. Бүр Маазанд ирээд 10 жил өнгөрчхөөд байхад ч араас ирээд буцаад оч гэдэг байсан. Тэгээд очихгүй болохоор сүүлдээ нэлээн ширүүсээд, жаахан жуухан үлдсэн юмыг маань, мал сүргийг маань хураадаг байсан. Ингээд аргагүйн эрхэд л одоо амьдарч байгаа энэ Алаг ууландаа ирж суусан даа гэж ярьж байсан.

Харин Алаг ууланд ирснээс хойш араас ирэхээ байж, нэг юм сураг тасарсан гэж ярьцгааж байсан. Маазан гэдэг газар бол Ганьсугийн хойд талын үзүүр нутаг юм билээ. Тэнд дүрвэж очсон монголчууд төвлөрч байсан юм билээ.

– Одоо нутаглаж байгаа газар нь үнэхээр сайхан юм уу?

– Алаг уул, Алтан тэвш гээд ууланд мал ахуй идээшихэд тохиромжтой сайхан нутаг гэж сонгон ирсэн гэж ярьж байсан. Хамгийн сонирхолтой нь тэр хүмүүсийг 1990-ээд оны эхэн үе хүртэл хэн ч мэддэггүй байж. Хятад, Өмнөд Монголд хүртэл хэн ч мэдэхгүй. Ар Монголд бүр ч сураггүй байсан нь их сонин шүү.

– Энэ бүх цаг хугацаанд, тэр том улсын нутаг дэвсгэрт дүрвэж очсон 400 гаруй халх монголчууд саяхныг хүртэл хэнд ч мэдэгдэхгүй амьдарч байсан гэхээр үнэхээр сонин юм шүү. Тэд яаж ил болсон юм бэ?

– Хамгийн анх тэднийг олж мэдсэн хүн бол БНХАУ-ын Ганьсу мужийн төв, Ланжоу хот дахь Хятадын баруун хойдын үндэсний их сургуулийн Монгол судлалын сургуулийн багш, захирал агсан Ц.Чойдандар профессор. Тэрбээр насаараа энэ сургуульд монгол хэл, соёл заасан багш.

Нэг удаа Жаняа хотод машинтай явж байтал ууланд бөмбөгөр цагаан гэрүүд харагдсан гэж байгаа юм. “Энд юун монгол гэр бариатай байдаг билээ” гээд гайхаад очсон гэсэн. Яваад очтол монголоор барах уу халх айлууд байсан гэдэг. Одоогийн ар монголчуудын барьдаг шиг дөрөв, таван ханатай гэрүүдээ бариад суучихсан, мал ахуйгаа хариулаад өчнөөн арван жилээр төвхнөсөн байсныг олж мэдэж. 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үе юм шиг байна лээ. Ц.Чойдандар багш энэ халх монголчуудыг 20, 30 жил сурвалжилж судлаад, тэдний тухай босоо үсэг дээр ном бичээд гаргасан байгаа.

– Энэ номд их зүйл өгүүлсэн байх даа?

– Жаняа дахь халх монголчуудын тухай бүрэн судалсан ном. Би одоохондоо уншиж танилцаагүй байна. Анх 2018 онд Ц.Чойдандар профессороос энэ халхчуудын тухай сонссон. Тэр хүн Ганьсу мужид байгаа халх монголчуудын дунд манай академийн түгээдэг Монгол суу ухааныг хүргэх ажлыг өөрийнхөө санаачилгаар их эрчимтэй хийсэн хүн.

Зөвхөн Жаняа дахь халх монголчууд төдийгүй Г аньсу мужийн Баруун хойдын үндэсний их сургууль болон салбар сургууль, эрдэмтэн судлаачид, оюутнууд. магистрант, докторантууд болон тэр мужид суугаа монголчуудын дунд Монгол суу ухааныг түгээх ажлыг маш идэвхтэй хийсэн хүн л дээ. Бид энэ хүрээнд уулзаж танилцаж байв. Би тэнд очиж лекц уншиж, хичээл орж явсаар харилцаа маань өргөжсөн.

Тэгж явахдаа Ц.Чойдандар профессороос энэ хүмүүсийн тухай сонсож байлаа. Тэр халх монголчууд ч намайг зочлон ирэхийг хэд хэдэн удаа урьсан байсан. Тэдэнтэй очиж золгож. уулзъя гэж байтал Ковид гарчихав. Түүнээс хойш гурван жил Хятадад тогтоосон цар тахлын хорио 2023 оны эхээр тавигдлаа шүү дээ. Тав, зургаан сарын үед хорио цээр бүрэн цуцлагдсан. Үүний дараа долдугаар сард миний бие Жаняа хотод амьдарч байгаа халх монголчуудаа зорьж очсон.

– Тэднийг 1990 оны эхэн үе хүртэл хэн ч мэддэггүй байсан гэлээ. Хэрхэн аж төрж ирсэн юм бол?

-Монголоосоо дүрвэж очингуутаа уулан дотор ороод суучихжээ. Алаг уул гэдэг чинь нэлээд өндөр уул. Манай Богд уултай төстэй олон амтай. Хятадууд тариалан эрхэлдэг болохоор уул руу огт ордоггүй юм байна. Ууланд ямар тариа будаа тарих биш. Тал газар тариалангаа эрхлээд явчихдаг улс. Харин манай монголчууд эндээс малтайгаа очсон болохоор ууланд амьдрахад таатай байж. Малын хамаг бэлчээр ууланд байгаа учраас тэндээ бүгчихсэн юм билээ. Тийм болохоор тэднийг хэн ч олж хардаггүй, мэддэггүй байж. Хятад улс хөгжиж дэвшээд ирэнгүүт энд тэндгүй зам харгуй тавигдаж. машин тэрэг хөлхөлдөөд, хөл хөдөлгөөн ихсээд ирэхтэй зэрэгцээд тэднийг олж мэдсэн байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд хэрхэн амьдарч ирсэн талаар нарийн ширийн зүйлээ илэн далангүй ярихыг хүсээгүй. Хүний улсын, хүний төрийн дарамт шахалт дор олон арван жил амьдарсан элэг нэгтнүүд маань шүү дээ. Одоо хүртэл оршин суугаа улсынх нь хяналт чанга хатуу байдаг. Амьдралаа бидэнд илэн далангүй дэлгэлээ гэхэд эргээд янз бүрийн асуудалд орчих эрсдэлтэй. Тийм учраас аюулгүй байдлаа бодоод хамаагүй ярьж болдоггүй байх. Миний мэдэрсэн зүйл гэвэл энэ.

Одоо ар, өмнөд Монгол гэлтгүй хүний чанар их дордчихсон. Аливаад зөв өнцгөөр хандахаас илүү буруутгах, мууг нь үзэх тийм хандлага дэлхий даяар хавтгай болчихсон. Түүнээс сэрэмжилдэг бололтой. Сэтгэлийг нь уудалбал дотоод оршихуйд нь маш том ертөнц байгаа нь ойлгомжтой. Хэрэв хүний чанар гэгээн сайн байгаад өшөө нарийн ширийнийг яривал ярих бололтой юм билээ. Тэр бүгдийгээ гаргаж өгөхгүй байна лээ.

Би өөрийнхөө хэмжээнд уудалсан. Ц.Чойдандар гуай тэдэнтэй ахан дүүс, ээж аав шиг нь болоод ээнэгшээд дасацгаасан учраас бие биедээ итгэдэг байв. Хэрэв энэ хүн өнөөдөр амьд сэрүүн байсан бол илүү олон мэдээлэл авч болохоор байжээ гэж бодсон. Ц.Чойдандар багш Өмнөд Монголын Альшаа аймгийн хүн байсан. Тэрбээр өнгөрсөн жилийн хоёрдугаар сард насан эцэслэсэн юм.

ShareTweet

Related Posts

О.Номинчимэг: Электрон тамхи нь сэтгэцэд нөлөөлөх бодис зөөвөрлөх хэрэгсэл болж байна
Ярилцлага

О.Номинчимэг: Төрийн өмч бол дарга нарын “шидэт уут” биш, ард түмний баялаг байх ёстой

2026-03-25 12:17
Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна

2026-03-13 19:18
Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй
Эдийн засаг

Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

2026-03-10 10:55
}

Шинэ мэдээ

Путин интернет сүлжээ тасалж буй шалтгаанаа террорист халдлагаас сэргийлэх гэж тайлбарлажээ

Путин интернет сүлжээ тасалж буй шалтгаанаа террорист халдлагаас сэргийлэх гэж тайлбарлажээ

by undesten
2026-04-24 10:56
0

Нэг компьютерыг зургаан хүн ашигладаг зэрэг хүнд нөхцөлд нийслэлийн ШШГГ-ын алба хаагчид ажиллаж байна

Нэг компьютерыг зургаан хүн ашигладаг зэрэг хүнд нөхцөлд нийслэлийн ШШГГ-ын алба хаагчид ажиллаж байна

by undesten
2026-04-24 10:21
0

Цэргийн зарлан дуудах авсан, орон нутагтаа очих боломжгүй оюутнуудын АНХААРАЛД

Цэргийн зарлан дуудах авсан, орон нутагтаа очих боломжгүй оюутнуудын АНХААРАЛД

by undesten
2026-04-24 09:53
0

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг прокуророос дараах зүйл ангиудаар шалгаж байна

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг прокуророос дараах зүйл ангиудаар шалгаж байна

by undesten
2026-04-24 09:10
0

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын дарга болох хүн нам бус, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй хүн байг

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд нь өөрөө төсөл гацааж эхэлбэл Монголд юу ч урагшлахгүй

by undesten
2026-04-23 16:00
3

БНСУ-д визийн хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй 14 мянга гаруй монгол иргэн байна

БНСУ-д визийн хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй 14 мянга гаруй монгол иргэн байна

by undesten
2026-04-23 15:50
1

Их хэмжээний хахууль авсан үндэслэлээр АТГ-аас 3 иргэнийг баривчилжээ

Их хэмжээний хахууль авсан үндэслэлээр АТГ-аас 3 иргэнийг баривчилжээ

by undesten
2026-04-23 15:24
0

С.Цэнгүүн: МАН Харбины гэрээг ил болгохыг дэмжсэнгүй. Тэд хулгай хийснээ хүлээн зөвшөөрлөө

С.Цэнгүүн: МАН Харбины гэрээг ил болгохыг дэмжсэнгүй. Тэд хулгай хийснээ хүлээн зөвшөөрлөө

by undesten
2026-04-23 13:51
2

Ховор амьтны жагсаалтад багтсан халиун бугыг хууль бусаар агнажээ

Ховор амьтны жагсаалтад багтсан халиун бугыг хууль бусаар агнажээ

by undesten
2026-04-23 10:44
0

АНУ Ормузын хоолойг бүсэлж, мина цэвэрлэх ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулж байна

АНУ гал зогсоох тохиролцоог зөрчсөн тул Иран Ормузын хоолойг нээх боломжгүй гэжээ

by undesten
2026-04-23 10:36
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай