14 удаагийн Гольфийн томоохон тэмцээнүүдэд аварга авч байсан 21 зууны спортын шилдэгүүдийн нэг гольфийн их мастер 41 настай Тайгер Вүүдс зодог тайлж магадгүй талаар мэдээлсэн байна. Тэрээр 2008 оноос 2013 хүртэл нэг ч томоохон тэмцээнд түрүүлээгүй бөгөөд энэ нь түүний өвдөг болон нурууны бэртэлтэй холбоотой байна. Тэрээр маш олон эмчилгээ хийлгэсэн ч төдийлөн сайн эмчлэгдэхгүй байгаа юм. Энэ талаар тэрээр \”Би хэзээ ч өөрийн оргил үе шиг тоглож чадахгүй байна.Гэхдээ би тоглолт бүртээ төвлөрч хожихыг хичээдэг\” хэмээсэн байна.
Үндэстэн агентлаг