Цаг уурын байгууллагаас жил бүрийн нэгдүгээр сарын сүүлийн 10 хоногт бэлчээрийн цасны явуул судалгааг хөтөлбөрийн дагуу Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт хийж гүйцэтгэдэг.
Энэхүү судалгааны ажлыг Ховд аймгийн 17 сумын 92 багийн нутаг дэвсгэрт 84 зогсоол цэгт нэгдүгээр сарын 22-ноос эхлүүлсэн ба нэгдүгээр сарын 28-ны өдөр явуул судалгааны ажлыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байна гэж Ховд аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.