Гуравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд музейн нээлттэй өдрүүд болж байна. Өөрөөр хэлбэл төрийн болон орон нутгийн өмчийн 35 музей бүх насны иргэдэд үнэгүй үйлчилж байгаа юм.
Энэ хүрээнд эхний тав хоногт музейгээр зочилсон 87,936 хүн байгааг Соёлын яамнаас мэдээллээ.
Музей үзэгчдийн 42.9 хувь буюу 37,754 нь 16 хүртэлх насны хүүхдүүд, 4.2 буюу 3,778 нь ахмад настнууд байна.