Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-нд баталсан \”Тэнэмэл” арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт тэнүүчлэн амьдардаг гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэн, нөхцөл байдлын үнэлгээ хийх ажлыг тус дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид 63 иргэнийг бүртгэлд хамруулж, Цагдаагийн байгууллагын нэгдсэн санд бүртгэсэн байна.