Англи улсын судлаачидын хийсэн судалгаагаар Д витамин дутагдсанаас ханиад томуу хүрэх магадлал нь их болохийг тогтоожээ. Английн эрүүл мэндийн байгууллагын хэлснээр Д витамин нь хүний биеийн яс болон булчинд ихээхэн хэрэгтэй мөн дархлааг дэмждэг бөгөөд хүүхэд гэлтгүй том хүмүүс ч Д витамин дутагддаг бөгөөд хангалттай хоол тэжээлээсээ авж чаддаггүй гэнэ. Та бидний мэдэхээр хүн арьсаараа дамжуулан нарнаас Д витамин авдаг боловч өвлийн улиралд хангалттай хэмжээнд авж чаддаггүй улмаас ханиад, томуу хүрэх нь элбэг байдаг байна. Мөн Судлаачид Английн их дээд сургуулийн оюутнууд дунд туршилт хийж хэсэг оюутанд өдөр тутам Д витамины үрлийг уулгаж туршсан бөгөөд үнэхээр бусад оюутнуудтай харьцуулахад эрүүл ханиад бага хүрч, идэвхитэй байсан байна. Тиймээс Английн эрдэмтэн, судлаачид намар болон өвлийн улиралд зориулалтын Д витаминыг хэрэглэхийг уриалж, зөвлөсөн байна.
Үндэстэн агентлаг