Парисын олимпийн 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох эхний тэмцээн хоёр дахь өдрөө Хонк Конгт үргэлжилж байна.
Монголын эмэгтэй шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтоо Азербайжаны эсрэг хийн 12-13 гэсэн харьцаатай хожигдсоноор хасагдах шатанд шалгарах боломжгүй боллоо.
Харин эрэгтэй баг хэсгийн сүүлийн тоглолтдоо Шинэ Зеаландыг хожвол дараагийн шатанд шалгарах боломжоо хадгалах байсан ч нэмэлт цагт 10-12 гэсэн харьцаатай хожигдож, тэмцээнээ өндөрлүүллээ.
Ийнхүү Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд олимпийн эрх олгох эхний тэмцээнээс эрхээ авч чадсангүй.
Одоо Монголын багт олимпийн эрх олгох Япон болон Унгарын тэмцээнүүд үлдлээ. Дараагийн тэмцээнд Э.Дөлгөөний бэртэл бүрэн эдгэрч, шигшээ багтайгаа нэгдэх учиртай.