3×3 сагсан бөмбөгийн ДАШТ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбайд болж байна.
Монголын улсын эмэгтэй шигшээ баг хасагдах шатанд БНХАУ-ын шигшээ багтай учраа таарч тоглохоор болсон. Монголын шигшээ баг БНХАУ-ын шигшээ багийг 21:19 оноогоор хожлоо.
Ингэснээр Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй “FIBA 3×3 World Cup 2025” тэмцээний шилдэг наймт шалгарлаа.