Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу иргэдийн хадгаламжийн хүүд 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн татвар ногдуулахаар болоод байсан. Өөрөөр хэлбэл, одоогийн хуулиар нэг хүртэл жилийн хугацаатай эсвэл хугацаагүй 100 сая төгрөгөөс дээш хадгаламжинд татвар ногдуулдаг байсан юм.
Гэхдээ Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах болсноор энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулахаар болоод байна. Татвар ногдуулахдаа хадгаламжийн хэмжээ, хугацаанаас үл хамаарч бүх хадгаламж эзэмшигчдээс татвар авах аж. Өөрөөр хэлбэл, Та 5 сая төгрөгийн, нэг жилийн хугацаат хадгаламжнаасаа 15 хувийн хүү буюу 750 мянган төгрөгийн орлого олдог бол үүнийхээ 10 хувийг буюу 75 мянган төгрөгийг улсад тушаана гэсэн үг юм.