Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтаж Налайх дүүргийн ИТХ, ЗДТГ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс хамтран дүүргийнхээ албан байгууллагын харьяалалгүй ахмадуудад хүндэтгэл үзүүлж байна.
Дүүргийн хэмжээнд ямар нэг албан байгууллагад харьяалагддаггүй 2730 ахмад настан байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн хуваарийн дагуу хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулж байна.
Өнөөдөр 1, 2 дугаар хорооны 1040 гаруй ахмадуудыг хүлээн авлаа.
Энэхүү үйл ажиллагаанд Налайх дүүргээс сонгогдсон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, ХХҮХ-ийн дарга Т.Эрдэнэчимэг болон ИТХ-ын төлөөлөгчид оролцож, ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан Налайхчуудын хүсэн хүлээж байсан сайхан мэдээг дуулгалаа. 2017 оны 03 сарын 18-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Налайх чиглэлийн автобус хотын төв буюу багшийн дээд хүртэл явахаар болсон байна. Энэ асуудлыг 7 сараас хойш ярьж, хөөцөлдсөний эцэст ийн хотын төв хүртэл явуулахаар болжээ.
Ахмадуудад хүндэтгэл үзүүлэх үеэр Сайн Номун хийдээс жилийн засал ном уншиж, зул бадамлуулах арга хэмжээг зохион байгуулсан юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.