Дэлхийгээс 39 гэрлийн жилийн зайд устай, амьдрал
байж болохуйц долоон гаригийг нээсэн тухайгаа НАСА албан ёсоор мэдээллээ. Энэ
долоон гариг траффист-1 гэж нэрсэн жижиг одыг тойрон эргэлддэг байна.
Долоон гаригийн гадаргуу чулуулаг, шингэн
төлөвтэй ус агуулж байх өндөн магадлалтай. Эдгээр гаригуудын 3-4 дээр нь
амьдрал байх өндөр магадлалтай гэнэ. Гаригийг нээсэн эрдэмтэд \”Бид гариг
эрхэсийг судлах ажилдаа том үсрэлт хийж чадлаа” гэж хэлсэн байна.
Гаригууд манай дэлхийтэй адил хэмжээтэй. Гадаргын
температур манайхаас хоёр дахин бага ч ойрхон эргэлддэг гаригуудын
тусламжтайгаар дэлхийтэй ижил хэмжээний илч дулааныг оддоос авдаг гэж эрдэмтэд
тогтоогоод байна. Дэлгэрэнгүй мэдээллийг national geographic хуудаснаас унших боломжтой.
Үндэстэн агентлаг