Монголд орчин цагийн музей үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой энд тохиож байна.
Энэхүү ойг тохиолдуулан Чингис хаан музей болон Итали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтарч, Сэргэн мандалтын үеийн гол төлөөлөгч, гэрэл сүүдрийн мастер зураач Микеланжэло Мэризи да Караважжогийн “Магдалэний наминчлал” эх бүтээлийг олон нийтэд дэлгэж байна.
Та бүхэн энэхүү эх бүтээлийг зургаадугаар сарын 30-ныг дуустал Чингис хаан музейн есдүгээр давхарт байрлах түр үзэсгэлэнгийн танхимд очиж үзэх боломжтой.