Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд өнөөдөр хэвлэлийн хурал хийж, дараах мэдээллийг өгөв.
-УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар иргэд бэлэн мөнгө тарааж, сонгуульд хууль бусаар нөлөөлж байгаа баримтыг та бүхэнд мэдээлэх гэж байна. Би аль ч улс төрийн намд харьяалалгүй. 2020 оны орон нутгийн сонгуульд бие даан өрсөлдсөн. Эрх барьж буй МАН төрийн эрхийг хууль бусаар авахаар хөдөө хууль зөрчсөн сурталчилгаа хийж байна.
Ч.Хүрэлбаатар таван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Шадар сайд бөгөөд Монгол Улсын дөрөв дэх том албан тушаалтан.
Энэ хүн оюутнуудын дунд уралдаан явуулах нэрийдлээр бэлэн мөнгө тараасан тул энэ хэргийг шалгуулах өргөдлийг надад явуулжээ. Шүгэл үлээгч шударга оюутнууд энэ талаар мэдээлсэн. Өргөдөлд “Увс аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ц.Батболд танаа. 2024.05.13-ны өдөр. Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн иргэн Я овогтой Б миний бие Дамбын эцэст Сүхбаатар дүүргийн Наран спорт зааланд Увс аймгийн төгсөгчдийн тэмцээнд иргэн н.Бат-Орших, н.Баямнмөнх, н.Батсүрэн нар “Ч.Хүрэлбаатарыг дэмжээрэй” хэмээн тараасныг харсан. Би тэр тэмцээнийг үзэх үеэр мөнгө авсан үйлдлийг баримтжуулав. Мөн Бурам бурам, Бурамхан, Саруулдөл гэсэн хаягнаас мөнгө тараасныг мэдээлсээр байхад хууль хяналтын байгууллагууд шалгахгүй байгаад иргэн миний бие дургүйцэж байна. Хүний сонгох эрхэд бүдүүлгээр халдаж, мөнгө тараасан бусармаг үйлдэлд анхаарал тавих байгууллагын хувьд танд хандаж, шалгахыг хүсэж байна”.
Би энэ өргөдлийг өнгөрсөн сард хүлээж аваад, үүргийнхээ дагуу Увс аймгийн ИТХ-ын албан бланкан дээр захиа бичиж, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд албан бичиг явуулсан. Мөн ЦЕГ, СЕХ, Ерөнхий прокурор Жаргалсайханд хандсан.” гэв.