УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан ногоон автобусны худалдан авалттай холбоотой сонсгол үргэлжилсээр байна. Тэгвэл уг асуудлаарх эхний өдрийн сонсголын үеэр зарим эх сурвалжийн мэдээлэл тун ноцтой анхаарлын төвд орж ирсэн юм.
ХЗДХ-ийн яамны зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ: “УИХ-ын гишүүн Бат-Эрдэнэ тухайн үед ЗТХБЯ-ы Төрийн нарийн бичгийн дарга байхдаа 400 автобусны шууд худалдан авалтыг тендергүй хийсэн гэх агуулгатай зүйл ярьжээ.
Тодруулбал тэрээр: “Тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй тул уг худалдан авах ажиллагааг цуцлах ёстой, тийм санал ч гаргасан байсан боловч Та нар Сангийн яамны зөвшөөрлөөр “шууд” гэрээ байгуулсан.
Шууд гэрээ байгуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Олон хууль зөрчсөн” гэв.
Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Сангийн яаманд бичиг хүргүүлж шууд худалдан авалт хийн олон хууль зөрчсөн асуудал сөхөгдсөн гэгдээд буй Ж. Бат-Эрдэнэ гишүүн эхлээд өөрийгөө шалгуулах шаардлагатай болжээ.