Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан.
Харин шүүхээс тус хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаагаад байгаа.
Ж.Гарьдад холбогдох хэрэг өдгөө прокурорт ажиллагаанд байгаа бөгөөд түүний хахуулийн мөнгөөрөө худалдан авсан барилгыг улсын орлого болгохоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хороо ажиллаж байгаа гэв.