ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “сайд Ч.Номин, Ч.Хүрэлбаатар нартай холбоотой гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Шалгагдаж байгаа.
Аливаа гэмт хэрэг зөрчлийг шалгах хуулийн хугацаатай. Прокурорын байгууллага хяналт тавьдаг. Хуулийн хугацаанд шалгаж, гомдлын шийдвэр гарна. Цагдаагийн байгууллага хууль тогтоомж зөрчсөн үгүйг шалгана. Тогтоогдсон нөхцөл байдлыг эрх бүхий байгууллагад албан бичгээр хүргүүлнэ. Зөрчилтэй нэр дэвшигчийг бүртгэх эсэх нь Сонгуулийн Ерөнхий Хорооны шийдэх асуудал.
Нэр дэвшигч, намын гишүүн шалгагдаж байгаа гэж тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Тухайлсан гомдлууд шалгагдаж байгаа” гэв.