Өмнөговь аймаг, Булган сум Дал багийн “Нүцгэн хөөвөр” болон “Бүлээн гол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 56 км-т, сумын төвөөс урд зүгт 50 км-т/ 06.12-ны өдрийн 21:00 цагийн орчим 20 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас 6 гэр нурсан тухай мэдээллийг ОБЕГ хүлээн авчээ.
Тодруулбал, шуурганд малчин Д-ийн 5 ханатай 1 гэр, 4 ханатай 1 гэр, Б-ийн 5 ханатай 1 гэр, 4 ханатай 1 гэр, Э, Н нарын 4 ханатай 2 гэр нурсан тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.