ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг мэдээлэл хийлээ.
“Түүний шоронгоос бичсэн захидал ил болж, шуугиан тарьж байна” хэмээх агуулгатай зарим сайтад нийтлэгдсэн мэдээллүүд нь худал гэв.
Б.Ганхуягт шүүхээс 5 жил 9 сарын хорих ял оноосон билээ.
Тэрбээр “Миний үйлчлүүлэгч Б.Ганхуяг нь хэн нэгэн этгээдэд хандаж ямар нэгэн өргөдөл, ил захидал илгээгээгүй гэдгийг албан ёсоор хэлье. Энэ нийтэлсэн захидлын хувьд 2023 оны 12 дугаар сард ХЭҮК-т гаргасан захидлын зургийг ашиглан Улсын дээд шүүхэд захидал илгээсэн мэтээр худал мэдээлэл сайтуудад нийтлэгдэж байна. Сонгуультай холбоотойгоор ийм төрлийн худал мэдээлэл гаргаж буйд харамсаж байна. Худал мэдээлэл түгээх нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог. Тиймээс бид уг худал мэдээллийн дагуу холбогдох хууль хяналтын байгууллагад гомдол гаргаад байна. Мөн сайтуудад шаардлага хүргүүлж, залруулга хийхийг санал болгосон” гэлээ.
“Нүүрсний” гэх хэрэгт холбогдсон ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт шүүхээс 5 жил 9 сарын хорих ял оноосон билээ.