Мөрөн-Хатгал чиглэлийн авто замын 19-өөс 20км-т 2 цэгт, 43-аас 45км-т 3 цэгт нийт 5 цэгт үeр бууж хөвөө, далан болон замын зорчих хэсэгт эвдрэл үүсжээ.
Тухайн авто замыг хариуцагч “Хөвсгөл зам” ХХК газар дээр нь шуурхай ажиллаж зам дээр тогтсон лаг шавар, чулууг цэвэрлэсэн. Ирэх өдрүүдэд замын байгууламжийг сэргээн засварлах ажлыг шуурхай эхлүүлэхээр төлөвлөж байна.
Одоогоор тухайн эвдрэл үүссэн цэгүүдэд анхааруулах тэмдэг байрлуулсан бөгөөд иргэд, жолооч тээвэрчид та бүхэн тухайн хэсгээр анхаарал болгоомжтой зорчино уу.
Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ