Лондонд төвтэй зөвлөх үйлчилгээний Henley & Partners компани сүүлийн 19 жилийн турш дэлхийн 227 орны гадаад паспортын чансааг жил бүр эрэмбэлэн гаргадаг.
2024 оны хувьд хамгийн хүчирхэг паспорттой буюу хамгийн олон орон руу визгүй зорчих боломжтой улсаар Сингапур шалгарчээ. Тус улс нь нийт 195 орон руу визгүй зорчдог аж.
Тус улс өнгөрсөн онд мөн уг жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байсан юм. Үүний дараагаар 192 улс руу визгүй зорчих эрхтэй Япон, Герман, Франц, Итали, Испани улсууд хоёрдугаарт бичигджээ.
Гуравдугаар байранд 191 улс руу зорчих боломжтой Өмнөд Солонгос, Швед, Финланд, Австри, Ирланд, Люксембург, Нидерланд улсууд орсон байна.
Монгол Улсын хувьд 64 орон руу визгүй зорчих эрхтэйгээр 76 дугаар байранд бичигджээ.
2024 оны хамгийн хүчирхэг паспорттой улсууд:
-
Сингапур /195 улс/
-
Франц, Герман, Итали, Япон, Испани /192 улс/
-
Австри, Финланд, Ирланд, Люксембург, Нидерланд, Өмнөд Солонгос, Швед /191 улс/
-
Бельги, Дани, Шинэ Зеланд, Норвеги, Швейцар, Их Британи /190 улс/
-
Австрали, Португал /189 улс/
-
Грек, Польш /188 улс/
-
Канад, Чех, Унгар, Мальта /187 улс/
-
АНУ /186 улс/
-
Эстони, Литва, АНЭУ /185 улс/
-
Исланд, Латви, Словак, Словени /184 улс/
Эх сурвалж: CNN