Xоргүйжүүлэх, цайруулах, элэгний үйл
ажиллагааг дэмжих антиоксидант үйлчилгээ бүхий Глутатион, Тиоктик ацид, Өндөр
тунт витамин С гэсэн тариануудыг иргэд өөрийн фэйсбүүк хуудсыг ашиглан хууль
бусаар импортлон худалдан борлуулж байгаа зөрчил илэрч байгаа тул та тарилгыг
хийлгэхдээ доорх мэдээллийг шалгана уу?.
- Монгол Улсын эмийн бүртгэлд
бүртгэгдсэн гэрчилгээ. /ЭМЯ-наас авсан/ - Гадна хайрцаг болон доторх
савлагаа нь бүгд англи хэл дээр байгаа эсэх - Хайрцаг дээр Монгол Улсын эмийн
бүртгэлийн дугаар байгаа эсэх.
Хууль бусаар худалдан борлуулж
байгаа эм, тариа нь хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдсанаас чанарын
шаардлага хангахгүй, эмийн үйлдлээ үзүүлэхгүй болохыг сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн
хяналтын газар