Витамин Е болон глицериний ашиг тусыг та мэдэх үү. Витамин Е нь хүний биеийн нөхөн сэргээлтийг сайжруулж, хөгширөлтийг удаашруулдаг, хаван бууруулж дааврын үйл ажиллагааг дэмждэг байна. Ингээд та бүхэндээ гэрийн нөхцөлд хэрхэн хялбар үрчлээний эсрэг маск бэлтгэх талаар доор орууллаа.
– Эмийн зөвшөөрөгдсөн газраас та витамин Е үрлээр худалдаж аваад 25грамм глицеринд 10 ширхэг капсултай үрлээ хольж хутгаад л маск бэлэн болно. Хэрэглэхдээ та нүүрэн дээрээ зориулалтын бийр эсвэл порлоноор түрхэж 40-60 мин байлгасны дараа чийгтэй алчуураар (усаар угааж болохгүй) зөөлөн дарж арчиж цэвэрлэнэ. Үүнийг та өдөр тутамдаа хэвшүүлж чадваас мэдэгдэхүйц өөрчлөлт харагдах болно.
Үндэстэн агентлаг