Мягмар гарагт Хятад улс “SpaceX” компанийн “Starlink” интернэт үйлчилгээтэй өрсөлдөх зорилгоор интернэтийн хиймэл дагуулуудын эхний багцыг хөөргөжээ.
“Thousand Sails” нэртэй уг төсөл нь дэлхийн нам тойрог замд байрладаг 15 мянга гаруй хиймэл дагуулаас бүрдэх бөгөөд дэлхий даяар интернэтийн үйлчилгээ үзүүлнэ гэж Хятадын тал мэдэгдсэн байна.
Хятадын хойд нутгийн Шаньси мужийн Тайюань хөөргөх төвөөс “Long March 6A” зөөгч пуужингаар эхний 18 хиймэл дагуулыг амжилттай хөөргөснийг Хятадын ШУА мэдээлжээ.
Хятад улс 2025 он гэхэд дэлхийг хамарсан интернэтийн сүлжээг бий болгохын тулд бүтээн байгуулалтын эхний үе шатанд 648 хиймэл дагуулыгсансарт байрлуулахаар төлөвлөсөн тухай төрийн мэдлийн CCTV телевиз мэдээлсэн байна.
Хиймэл дагуулуудыг хөөргөсөн нь сансар огторгуйн салбар дахь Хятадын томоохон амбицыг, мөн Хятад, АНУ-ын хоорондох технологийн өрсөлдөөн ширүүсч буй энэ үед тус салбар дахь Америкийн ноёрхлыг халахыг зорьж буйг харууллаа.
Хятад улс 2020 онд АНУ-ын засгийн газрын эзэмшилд байдаг дэлхийн байршил тогтоох систем буюу дэлхий даяар өргөн хэрэглэгддэг GPS-тэй өрсөлдөхүйц BeiDou навигацын хиймэл дагуулын системийгбайгуулж дуусгасан юм.
Энэ оны зургаадугаар сард Хятадын “Чанъе-6”аппарат хүн төрөлхтний түүхэнд анх удаа Сарны цаад талын хөрсний дээжийг Дэлхийд авчирсан байна. Мөн 2033 онд Ангараг гараг руу Хятадын сансрын нисгэгчдийн эхний багийг илгээхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: CNBC