МАХН-аас Эрдэнэтийн 49 хувь болон ОУВС-гийн \”Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн талаар мэдэгдэл гаргалаа.
Тус мэдэгдэлд \”МАН 2016 оны УИХ-ын сонгуулиар ард түмэнд амласан амлалтаасаа бүрэн ухарч, татварыг өсгөж, цалин тэтгэврийг нэмэхгүй байх замаар олигархиудын авсан өр, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн завшсан мөнгийг ард түмнээр төлүүлэх гэж байна. Улсын өр гэгдэж буй их хэмжээний өр зээлийг хувааж авсан бүх хүн өнөөдөр УИХ-д сууж, зарим нь сайдын албан тушаалыг хашиж байна. МАН өмнөх Засгийн газрын асуудал, өр зээлийг мэдээгүй байсан гэх нь ямар ч үндэслэлгүй. Цаашид сонгуулийн амлалтаасаа ухран буцаж, хууран мэхлэх ажиллагаагаа үргэлжлүүлсээр байвал нь МАХН-ын зүгээс УИХ, Засгийн газрыг огцруулах, шинээр УИХ-ын сонгууль явуулахыг шаардах болно\” гэсэн байна.
Энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэжамъян \”ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж буйг хорлон сүйтгэх ажиллагаа гэдгийг онцолсон. Мөн тэрбээр ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүйгээр Монголыг хүнд байдлаас гаргах олон зам байгаа боловч эрх баригчид ашиглахыг хүсэхгүй байгааг хэлэв. Тухайлбал, Тавантолгойг хөдөлгөхөд 100 тэрбум ам.доллар босгох боломжтой гэсэн юм.