Нар хурц болж, салхи ширүүсэнээс арьс хуурайшиж, гэмтэж байгаа биз дээ. Тэгвэл нэгэнт хуурайшиж, холцруудсан арьсаа гуужуулаад арьсаа арчлаарай. Гэртээ бэлдэж болох скрабын жоруудыг хүргэж байна.
Гуужуулагч бүрт – оливийн тос эсвэл кокосын тос дээр бор эсвэл цагаан элсэн чихэр нэмж хутгана. Өөрөөр хэлбэл гуужуулагчийн үндсэн цэс гэсэн үг. Бүх орцуудыг нухаж нунтаглан, сайтар хольж хэрэглэнэ. Хадгалахдаа шилэн саванд хийж таглаад 2 долоо хоногийн турш хэрэглэх боломжтой. Хэрэглэхдээ нүүрэндээ жигд түрхээд 5 минутын дараа цэвэрлэх бөгөөд дараа нь тэжээлийн тос, маск тавина.
1. Розмарин болон гаатай скраб /гуужуулагч/
Үндсэн цэс дээр + 1 ширхэг розмарин + 2 дусал гаа
2. Корица гуужуулагч
Үндсэн цэс дээр + корица /шанцай/
3. Улбар шар гуужуулагч
Үндсэн цэс дээр + жүржийн жүүс + зөгийн бал +
4. Хулуутай гуужуулагч
Үндсэн цэс дээр + нухсан хулуу
5. Агч модны сироптой гуужуулагч
Үндсэн цэс дээр + 1 халбага агч модны сироп + бүйлсний ханд хэдэн дусал
6. Цангис жимстэй гуужуулагч
Үндсэн цэс дээр + хатаасан цангис + ванилийн ханд
7. Ванилтай гуужуулагч
Үндсэн цэс дээр + 1 цайны халбага ванилла + 1 халбага корица
8. Эфирийн тостой гуужуулагч
Үндсэн цэс дээр + эфирийн тос
9. Кофе, шоколадтай гуужуулагч
Үндсэн цэс дээр + 3 цайны халбага нунтаг кофе + багахан үрсэн шоколад + корица
10. Ногоон цайтай гуужуулагч
Үндсэн цэс дээр + ногоон цайны нунтаг + 1/2 халбага зөгийн бал
11. Манготой гуужуулагч
Үндсэн цэс + 1/2 аяга нухсан манго + 3-4 дусал лемоны шүүс+ 3 дусал эфирийн тос
Эх сурвалж: emegteichuud.mn