АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ирэх арваннэгдүгээр сард явагдах сонгуульд яагаад үргэлжлүүлэн өрсөлдөхгүй байх шийдвэр гаргасан талаараа ярьжээ. Түүнийг хэтэрхий хөгширсөн, улсыг удирдахад тохиромжгүй гэх шүүмжлэлүүд гарснаас хойш Ардчилсан намын зарим гишүүд Жо Байденд эргэлзэж эхэлсэн.
Улмаар нам дотор Жо Байденг үргэлжлүүлэн сонгуульд өрсөлдөхийн дэмжих эсэх маргаан гарсан юм.
Жо Байдены хэлэхдээ “Ардчилсан намын гол зорилго бол Дональд Трампийг ялах юм. Хэрэв Ардчилсан намын гишүүд хоорондоо маргалдаж, зорилгоо мартах бол АНУ-ын ардчилал нуран унана. Тиймээс би нам доторхи маргалдааныг таслан зогсоож, чадварлаг, шинэ үед боломж олгохыг илүүд үзсэн. Бид заавал Трампийг ялах ёстой” гэжээ.
Үргэлжлүүлэн, “Би анх ерөнхийлөгч болохдоо өөрчлөлт, шинэчлэлийг авчирсан ерөнхийлөгч болно гэж боддог байсан. Гэхдээ одоо хөгширсөн гэдэгтээ итгэхгүй л байна. Би үргэлжлүүлэн өрсөлдөх нь намын зарим гишүүдийг өвтгөж байгаатай адил бололтой. Тиймээс АНУ-д аюул, заналхийлэл болсон Трампийг зүгээр өнгөрүүлэхгүйн тул намын гишүүдээ эв нэгтэй байлгахыг хүсч байна” гэжээ.
Өнгөрсөн зургадугаар сарын 27-нд Жо Байден болон Дональд Трамп нарын анхны мэтгэлцээн болсон байдаг. Тухайн үед Жо Байден өөрийн мөрийн хөтөлбөрөө тайлбарлаж чадахгүйгээс гадна хөтлөгчдийн асуултыг ойлгохгүй хандлага гаргасан тул 81 настай түүнийг цаашид улс удирдаж чадахгүй гэж шүүмжлэгчид үзсэн. Мөн долдугаар сарын 13-нд Дональд Трамп Пенсильвани мужид дэмжигчидтэйгээ уулзаж байхад түүнийг Ираны дэмжлэгтэй хөлсний алуурчин хөнөөх оролдлого хийсэн. Дональд Трамп баруун чихэндээ гэмтэл авснаас гадна хоёр иргэн амь эрсэдсэн. Цагдаа нар газар дээр нь гэмт хэрэгтнийг устгасан бөгөөд хэргийн дараа Дональд Трампийн нэр хүнд огцом өссөн юм. Үүнээс гадна өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Байден болон Трамп нарын олон асуудлууд байсан тул Ардчилсан нам өөрсдийн эрх мэдлээ тогтоон үлдэх арга зам хайж эхэлснээр Камала Харрисыг өрсөлдүүлэх болжээ.
Эх сурвалж: BBC