1. Түр засварлага ав
Факт: Таны эрч хүч хязгаартай. Хязгаар нь бусдынхаас их байж болох ч адаг сүүлдээ шавхагддаг.Тиймээс ихэнх цагаа ажиллаж өнгөрөөдөг бол эцэст нь цуцаж, үр бүтээмж алга болдог.Хэсэг зуур ажиллахаа болих нь хязгаарлагдам эрч хүч, оюун санаа болоод үр бүтээмжийг хамгаалдаг. Эцэж цуцахаас сэргийлэхийн тулд аль нэг орон руу аялах шаардлагагүй. Энгийнээр амьдралаа тэнцвэртэй хэвээр нь хадгалах жижиг алхмуудыг тогтмол авахад хангалттай.
Жишээ нь дасгал хийж, дуртай нэвтрүүлгээ үзэж, гоё ном уншиж, хичээлд сууж, цагийг хайртай хүмүүс эсвэл найзуудтайгаа өнгөрөөх юм уу цайны цагаараа юу ч бодолгүй гэдсээ дүүртэл тухтай нь аргагүй хооллож болно. Эдгээрийг бүгдийг нь хийх албагүй. Тэр тусмаа нэг дор хийх дэмий. Харин эдгээрээс аль дуртай нэгийг нь ажлын бус ажил хэлбэрээр хийнэ. Үүний зорилго бол таныг ажлын горимноос түр зуур салгах билээ. Ингэснээр таны бие болоод оюун санааны олон хэсгүүд хоорондоо холбогддог. Учир нь ажлын ширээний ард ийм явц өрнөдөггүй.
2. Өөрчлөгдөхөд бэлэн байх
Манай нөхөр олон жилийн туршид үйлдвэрт инженерээр ажиллаж байсан. Түүнд өөрийн бизнесээ эхлүүлэх завшаан тохиолдсон тул карьераа өөрчилсөн юм. Өмнө нь механизмын дизайн гаргаж, түүнийгээ угсардаг байсан бол одоо татвар, ажилтнуудын цалин, даатгал, гэрээ гээд бичиг цаасны болон санхүүгийн тайлан тооцоотой найзалдаг болсон. Их өөрчлөлт өрнөсөн ч үүндээ их дуртай байдаг. Хэрэв манай нөхөр өөрийгөө зөвхөн инженер гэж хардаг байсан бол яах вэ? Өөр карьерт хүч үзэх гэж оролдох байсан болов уу?
Хүмүүс ингэж хэлэх нь түгээмэл: \”Би ийм мэргэжилтэй. Би өөрийн мэргэжлээрээ бахархаж, үүнээс өөр ажил хийж байна гэж өөрийгөө төсөөлж чадахгүй”. Яахав мэргэжлээрээ, гаргасан амжилтаараа бахархахад буруу зүйл үгүй. Гэвч таны амжилт, таны бахархал таныг хязгаарлах учиргүй юм. Азаар манай нөхөр өөрийн хүслээр мэргэжлээ сольсон.
Хэрэв та халагдвал, тушаал буурвал эсвэл танай компани дампуурч, цалингаа тавьж чадахаа больвол яах вэ? Хэрэв та өөрийн албан тушаалд уусан орж, өөрийн үүргээс цаадахыг харж чадахаа больсон бол шинэ нөхцөл байдалд дастал нилээд хүнд замыг туулж, асуудлыг гартаа авахад хэцүү байх болно.
Энэ байдлаас сэргийлэхийн тулд зөвхөн таныг тодорхойлох амьдралын CV-тэй болохыг зөвлөж байна. Гэхдээ үүнд ажлын намтар түүхээ бичихгүй. Оронд нь өөрийн чадвар, чадамж, сонирхлоо бичнэ. Ажлаас гадуурх үйл ажиллагаа, сайн дурын ажил болон хоббиг оруулна. Ингээд нийтлэг зүйлсээ ажигла. Та дүн шинжилгээ хийдэг хүн үү? Бусдыг удирдах туршлага арвинтай юу? Олон төслүүдэд оролцож юм уу удирдаж явсан уу? Эдгээр туршлагуудаар юу хийх гэж байна? Мэдээж таны чаддаг зүйл нэгээс олон.
Энэхүү CV одоо хэрэггүй байж болно. Мөн үүнийг хаашаа ч илгээхгүй. Гэхдээ амьдралынхаа CV-г бичих нь таны нүдийг нээж, шинэ боломжуудыг таниулдаг. Тооцоолоогүй нөхцөл байдлуудад дасахад тусалдаг. Хамгийн гол нь ажлын амьдралын гадна юу болж байгааг танд сануулдаг.
3. Үндсэн харилцаа холбоогоо таашаах
Хорвоог ганцаар туулах учиргүй. Оффистоо өөрийгөө тусгаарлаж, гайхалтай ажлуудыг гараасаа гаргах зуур таны эргэн тойрны амьдрал таньгүйгээр үргэлжилсээр байдаг. Найзууд цугларч, хүүхдүүд өсч, гэр бүл өргөждөг. Харин та хэзээ ч нөхөж чадахгүй мөчүүдээс хоцордог.
Таны ажил танд ганцаардах боломжийг олгодоггүй гэж боддог байх. Үйлчлүүлэгчтэйгээ таван одтой зочид буудалд өдрийн хоол идэж, даргатай ганц хоёр хундага юм уудаг байх. Эсвэл урлагийн од бол хаа сайгүй бусдаар хүрээлэгдэнэ. Гэхдээ л таны найзууд эсвэл хамт олон тань гэр бүл шиг санагдах боловч үнэндээ бол жинхэнэ гэр бүл биш. Таныг уу эсвэл гэр бүлээ сонгох уу гэсэн өрсөлдөөнд та арай л ялж чадахгүй.
Үүгээр ажлын харилцаа бол удаан насгүй, танд хэрэггүй гэсэн санааг гаргаагүй болно. Харин жинхэнэ харилцаа холбоог илүүд үзээсэй л гэж хүсч баййна. Гагцхүү та л танд болон таны карьерт хэн бас юу хэрэгтэй болохыг мэднэ. Гэхдээ миний зүгээс карьераа ахиулахын тулд хамт цагийг өнгөрөөдөг хүмүүсийгээ танд үнэхээр их санаа тавьдаг хүмүүстэй харьцуулж үзээсэй гэж хүсч байна.
Танил талаа тэлэх ажлыг орхигдуулж болохгүй. Гэвч таныг л болохоор таны төлөө санаа тавьдаг хүмүүст ч гэсэн орон зай гаргаж, анхаараасай гэж уриалж байна.
Ажлын болон хувийн амьдралаа тэр чигээр нь карьертаа өргөн барих нь сайн зүйл лав биш. Яахав богино хугацаанд тун зөв мэт санагддаг. Харин ажлаас гадуурх амьдралд ч гэсэн туршлагатай болох нь танд төдийгүй таны эрхэм карьерт тустай.