УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооноос өгсөн үүрэг чиглэлийн дагуу \”Эрдэнэт үйлдвэр” ХХК-д Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас хамтарсан шалгалт хийж эхэлсэн.
Шалгалт нь тус компанийн 2016 оны жилийн эцсийн байдлаарх үйлдвэрлэл, санхүү, эдийн засаг, үр ашгийн байдал, төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, мөнгөн хөрөнгийн зарцуулалт, авлага, өглөгийн дүн, худалдан авалт, гэрээ хэлцлийн үр дүн зэрэг чиглэлээр явагдсан юм. Хамтарсан ажлын хэсэг энэ оны хоёрдугаар сарын 1-22-ны өдрийг дуустал \”Эрдэнэт үйлдвэр” ХХК-д шалгалт хийж дууссан талаараа өнөөдөр мэдэгдлээ. Уг шалгалтыг Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 12 мэргэжилтэн, улсын байцаагч нар хийжээ.