Улаанбаатар хотод метро барих төслийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний дагуу инженер-геологийн судалгааны өрөмдлөг хийх 40 цэгийг өнгөрсөн тавдугаар сард тэмдэгжүүлсэн.
Тэгвэл метро байгуулах төслийн инженер-геологийн судалгааны өрөмдлөгийн ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Геологийн судалгааны ажлыг БНСУ-ын “DOHWA enjineering”, Монгол талаас “Буурь хөрс” ХХК хамтран явуулах юм байна.
Геологийн судалгааг тогтоосон байршлын дагуу цооногуудад 40 метрийн гүнтэй өрөм тавьж, анхан шатны мэдээлэл цуглуулахаар төлөвлөжээ. Өрөмдлөгийн ажил хоёр сарын хугацаанд үргэлжилжх аж.
Хөрсний судалгааг Амгалангаас эхлүүлэх юм байна.
Метро нь Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл газар доогуур, бусад хэсгээр ил явна гэж төлөвлөжээ.