Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын засгийн газар 13-нд албан мэдээ гаргаж тэмдэглэхдээ, НҮБ-ын хоёр ажилтан 12-ны орой Конго улсын төв Касаи мужид барьцаалагдсан гэжээ.
Тус улсын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ламберт Менде мөн өдөр албан мэдээндээ, барьцаалагдсан НҮБ-ын 2 ажилтан нь Америк болон Шведийн харьяат бөгөөд мөн хамт яваа Конго улсын дөрвөн хүн барьцаалагдан хяналтад ороод байна. Барьцааны хэрэг нь төв Касаи мужид болж, НҮБ-ын 2 ажилтан болон тухайн нутгийн хүмүүс зэвсэгт хүчний халдлагад өртөж, дараа нь алга болсон байна гэжээ.
Конго улсын засгийн газар НҮБ дахь Конго улсыг тогтворжуулах тухай багтай хамтран барьцаалагдсан хүмүүсийг хамтдаа эрж хайх ажлыг өрнүүлж байгаа бөгөөд Хууль зүйн яам ч энэ хэргийг шалгаж байна гэж албан мэдээнд тэмдэглэжээ.