\”ВВС” телевизийн хөтлөгч, професор Роберт И Келли өнгөрсөн долоо хоногийн шуугианы гол эзэн байлаа. Тэрбээр гэрийнхээ студиэс шууд нэвтрүүлэг бэлтгэж, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч огцорч байгаа тухай чухал мэдээллийг \”ВВС”-ийн төв студитэй холбогдон ярьж байх үед хүүхдүүд нь өрөөнд орж ирж, шууд нэвтрүүлгийг үймүүлсэн юм.
Түүний хоёр хүүхэд хаалгаар орж ирэх үед эхнэр нь гүйн орж ирж, охидыг өрөөнөөс гаргасан ч шууд нэвтрүүлэг нэгэнт олон сая хүнд хүрчихсэн төдийгүй бүх зүйл оройтсон байжээ.
Энэ талаар Роберт И Келли \”\”Энэ явдал ёстой л аймшигтай хөөрхөн байсан. Мэдээж би хаалгыг түгжих ёстой байсан нь миний маш том алдаа. Тэднийг хаалга нээгээд ороод ирэх үед \”Ээ бурхан минь” гэж бодсон. Гэвч нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг яалтай билээ. Миний хэнэггүй үйлдлээс болж гэр бүл маань \”Youtube”-ийн од болоод байна. Надад хөгжилтэй байгаа ч ажлын хариуцлага алдсандаа хэцүүхэн л санагдаж байна\” гэсэн тайлбарыг өгсөн байна.
Шууд бичлэгийг 90 гаруй сая хүн үзжээ.
Үндэстэн агентлаг