Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Замын хөгжлийн газраас Улаанбаатар хотын гурван байршилд газрын лед гэрлэн дохиог суурилуулж байна.
Тодруулбал,
-
1 дүгээр сургууль зүүн урд талын явган хүний гарц,
-
Төв шуудангийн уулзвар,
-
Гадаад хэргийн яамны уулзварт тус тус суурилуулж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар цахилгаан холболтын ажлууд дууссан бөгөөд энэ сарын 23-нд ашиглалтад оруулах аж.