Хойд Солонгос улсад эрх мэдлийн
төлөөх хаадын тулаан өрнөөд байх шиг. Одоогоор Ким Чон Ун тус улсын удирдаж байгаа.
Гэвч түүнд ямар нэгэн зүйл тохиолдвол хэн энэ улсыг удирдах вэ гэсэн асуулт
дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна.
Үнэндээ Ким Чен Намыг устгах
ажиллагааны дараа \”Хойд Солонгосын залуу удирдагч эрх мэдлээ алдахаас яагаад
айв” гэдэг асуулт гарч ирсэн юм. Одоогоор Ким Хан Сол гэх залуу л Хойд
Солонгосын дараагийн удирдагч болох магадлалтай харагдаж байгаа. Тиймээс л
дэлхийн олон улс түүнийг Ким Жон Унын гэмт халдлагаас хамгаалж, батлан дааж
байна.
Ким Хан Сол ч эцэг нь алагдсны дараа
улс орнуудаас орогнол хүсч албан ёсоор мэдэгдэл хийсэн билээ. Тэрээр одоо ээж,
охин дүүгийнхээ хамтаар БНХАУ-ын хамгаалалтанд амьдарч байна. АНУ, Канад зэрэг
улсууд түүнийг орогнуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ \”хаадын тулааны
золиос болох вий” гэхээс эмээж, БНХАУ-ын хамгаалалтыг буулгахыг хүсэхгүй байгаа
бололтой юм.
Дэлхийн нийт Ким Жон Ун, Ким Хан Сол
нарыг л ажиглаж байгаа болохоос биш Ким Пён Ир гэх залууг огт анзаарахгүй
мартаж орхисон байна.
Тэгвэл БНАСАУ-аас Польш Улсад 17
жилийн туршид суусан Элчин сайд Ким Пён Ир гэх залуу өнөөдөр улс төрчийн хувьд
бүрэн бэлтгэл хангагдаад байна. Мөн түүнийг Хойд Солонгосын дараагийн удирдагч
байхад тохирох хүн үздэг байна.
Ким Пён Ир бол Ким Жон Уны авга ах.
Өөрөөр хэлбэл Ким Жон Уны эцэг Ким Чин Иртэй эцэг нэгтэй ах дүүс юм.
Ким Пён Ирийг Хойд Солонгосчуудаас
гадна Өмнөд Солонгосчууд үнэлдэг байна. Түүнийг л удирдагч болговол хоёр
солонгос нэгдэх боломжтой ч гэсэн тайлбарладаг ажээ. Гэвч тэрээр Ким алтан
ургийг тасдах, авга дүүтэйгээ түнжин хагарах хүсэлгүй байдаг бололтой юм.
Гэхдээ Ким Жон Унд ямар нэг асуудал тохиолдвол Ким Пён Ир хүссэн хүсээгүй улсаа
удирдах хэрэгт оролцох нь ойлгомжтой. Магадгүй энэ нь муу санадаггүй авга
дүүгийн айдас болж ч мэдэх юм.
Үндэстэн агентлаг