Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан Налайх дүүрэгт өөрийн зардлаар 50 ортой хүүхдийн эмнэлэг барихаар болсон. Тус эмнэлгийн газрын асуудал болон бусад тулгамдаж байгаа асуудлаар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн удирдлагуудтай уулзалт хийж, санал солилцлоо.
Уулзалтаар дүүрэгт баригдахаар төлөвлөгдсөн 180 ортой эмнэлэг, 50 ортой хүүхдийн эмнэлэг барих ажлыг эрчимжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг нэг дороос цогц хүргэх тал дээр анхаарч ажиллах, үүнээс гадна 7-р хороонд өрхийн эмнэлэг шинээр барих, өрхийн эмнэлгүүдтэй уялдаа холбоотой ажиллах талаар ярилцлаа.
Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар