Израиль улс Ливаны нутаг дэвсгэрт “хязгаарлагдмал хуурай замын цэргийн ажиллагаа” эхлүүлжээ.
Израилийн зэвсэгт хүчнийнхэн хэдхэн цагийн өмнө Ливаны өмнөд хэсэгт Израилийн хилийн суурин газруудад бодит аюул занал учруулж буй хилийн ойролцоох Ливаны хэд хэдэн суурин газарт цэргээ оруулжээ.
Израйльтай хиллэж буй хилийн ойролцоох Ливаны хэд хэдэн сууринд Хезболла бүлэглэлийн алан хядагчдын объект, дэд бүтцийн байгууламжууд үйл ажиллагаа явуулж байна хэмээн Тель-Авив үзэж байгаа юм.