Боливи Улсад гурван долоо хоногийн өмнөөс тархсан ой, хээрийн түймэрт 24.7 сая акр.талбай шатаж, түүхэн дээд түвшинд хүрчээ. Тус улсын Санта Круз хот ой, хээрийн түймэрт хамгийн их хохирол амссан бөгөөд ойролцоогоор долоон сая га.талбай шатжээ.
Энэ жил тус улсад гарсан ой, хээрийн түймрийн голомтын ихэнх нь зүүн бүсийн нутгийг хамарч, түүхэн дэх хамгийн их хохирол дагуулснаар гал түймрийн улирлын дээд түвшинг давжээ.
Тиймээс тус улсын Засгийн газраас онц байдал зарлаж, олон улсаас ой, хээрийн түймрийн эсрэг хариу арга хэмжээ авахаар тусламж хүссэн байна. Энэхүү ой, хээрийн түймрийн гамшигт үзэгдэл нь олон мянган өрх, тариаланчид, уугуул иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж, тэдний ихэнх нь орон гэр, газар тариалан, амьжиргаагаа алдсанаас гадна ундны усны эх үүсвэргүй болж, дүрвэхэд хүргэжээ.
Эх сурвалж: https://www.reuters.com/