Өнөөдөр (10.10) АНУ-ын “United Airlines” авиа компани Улаанбаатар-Токио чиглэлд нислэг үйлдэхээр болсноо зарлалаа.
Тус авиа компани нь ирэх оны 5-р сарын 1-ний өдрөөс улирлын чанартай нислэгийг эхлүүлэх аж.
“United Airlines” энэхүү нислэгийг эхлүүлснээр Монгол Улс руу нислэг үйлдэх АНУ-ын цорын ганц агаарын тээврийн компани болох юм.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Go Mongolia” аяны хүрээнд жуулчдын тоо нэмэгдэж байгаа тул америкчуудад шинэ гарц нээхээр зорьж байна гэж “United Airlines” онцолжээ.