Хугацаанаасаа өмнө татан буугдаад байсан ардчилсан Солонгос улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хэ түүний бүрэн эрхт халдашгүй байдал цуцлагдсан учраас прокурорын ерөнхий газар дуудагдаад байгаа билээ. Тэрээр найз Чой Сон Ил тусласан, авлига авсан зэргээр эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр прокурорт дуудагдаад байгаа юм. Тэрээр энэ талаар хэлэхдээ \”цаг хугацаа үнэн учрыг харуулах болно. Би прокурорын байгууллагад очиж мөрдөн байцаалтанд чин сэтгэлээсээ, шударгаар оролцох болно\” гэжээ. Дашрамд хэлэхэд түүнийг татан буугдсны дараа маш олон хүмүүс баярласан боловч тухайн татан буулгах шийдвэрийг гаргасан Үндсэн хуулийн цэцийн танхимын гадаа түүнийг дэмжигчдээс 2хүн амь насаа алдсан юм. Ерөнхийлөгчийн сонгууль 5дугаар сарын 9нд болно.
Үндэстэн агентлаг